“МН17”-ийн үлдэгдлийг цуглуулж эхэллээ
Өнгөрөгч долоодугаар сарын 17-нд Малайзын агаарын тээврийн “MH17” онгоц Амстердамаас Куала Лампур руу нисч явахдаа Украины Грабово хотод осолдсон билээ. Ослын улмаас 280 зорчигч болон багийн 15 гишүүн бүгд амиа алдсан юм. Тэгвэл Грабово хотод осолдсон “МН17”-ийн үлдэгдлийг цуглуулах ажил эхэлсэн гэж Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак мэдэгджээ.
1
Ослын газарт өнгөрсөн тавдугаар сараас өнөөдрийг хүртэл хувийн мөрдлөгө хийж буй “Франс-Пресс” агентлагийн сэтгүүлч Петр “Тусгай ажилтнууд “МН17”-ийн сэгийг цуглуулж эхэлсэн. Голландын тал салан тусгаарлагчдыг хянаж, алхам тутамд мөрдөж байгаа” гэж ярьжээ. Онгоцны ослоор Голландын 193 зорчигч амиа алдсан юм. Онгоцны үлдэгдлийг Харьковт нүүлгэн шилжүүлэхийн өмнө үлдэгдлийг бүгдийг цуглуулах бөгөөд Харьковт шилжүүлснийхээ дараа Голландын тал хүлээн авахаар төлөвлөжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ