Фергюсон хотын цагдааг нэвтрүүлэгтээ урив
АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын цагдаа Деррин Уэлсон
өнгөрсөн наймдугаар сарын 12-нд өнгөт арьст Майкл Браун хүүгийн аминд хүрсэн
билээ. Тэгвэл Британийн нэрт сэтгүүлч Пийрс Морган хүүгийн аминд хүрсэн
цагдаагийн ажилтныг шууд нэвтрүүлэгтээ урьсан тухай “www.mirror.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Деррин
Уэлсон буруугүй ч байж магад. Би зөвхөн сэтгүүлч. Сэтгүүлчид зөвхөн таамаг
дэвшүүлж чадна. Чи өнөөдрийг хүртэл хүүгийн гэр бүл болон олон нийтээс
зугтаалаа. Одоо хангалттай. Чи цаашид үр хүүхдээ аюулгүй орчинд байлгахыг хүсч
буй бол яг одоо ярилцлага өг. Ярилцлага өгөх чиний хувьд эхний бөгөөд эцсийн
боломж ч байж магад” гэж хэлжээ.
Морган блогтоо “Деррин Уэлсон өнөөг хүртэл хариу ирүүлээгүй” гэж бичжээ. Уэлсон цагдаа хүүгийн аминд хүрсэн гэх хангалттай баримт байсан ч тэрбээр зөвхөн ажлаасаа халагдсан юм. Энэхүү шийдвэрийн улмаас уурссан иргэд цагдаагийн ажилтны гэрийг бүсэлж, Миссури мужид эмх замбараагүй байдал үүсгэж, цагдаагийнхантай мөргөлдсөн билээ. Мөргөлдөөний улмаас 100 иргэн шархтаж, 20 гаруй цагдаагийн ажилтан эмнэлэгт хэвтсэн аж. Энэ бүх явдлын улмаас Миссури мужийн захирагч Жей Никсоныг онц байдал зарлаж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ