Хэт даврагчид франц иргэнийг барьцаалсан гэв
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн
барьцаанд Франц улсын иргэн байгаа гэв. Энэ тухай өнгөрсөн амралтын өдөр хэт
даврагчдын гарт амиа алдсан АНУ-ын иргэн
Питер Кэссигийн ээж Кэссиг хэвлэлийнхэнд мэдэгдсэн тухай “www.abc.net.au” мэдээллээ. “Өнгөрөгч
оны наймдугаар сард Питер Кэссиг, франц найзынхаа хамтаар Ливан дахь Сирийн
дүрвэгсдэд туслахаар явцгаасан. Тэднийг цуг барьцаалсан” гэж хатагтай Кэссиг ярьжээ.
Тэрбээр барьцаалагдсан гэгдээд буй Францын иргэний нэр болон гадаад төрхийг нь
мэдэхгүй гэдгээ цагдаагийнханд мэдэгдсэн аж.
Францын Засгийн газар энэхүү мэдээлэл баримт муутай гэдгийг онцлоод, Иракт тусгай ажиллагаа явуулж буй АНУ-ын Тагнуулын газраас тусламж хүссэн гэв. Мөн тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд Иракийн Засгийн газраас барьцаалагдсан гэгдээд буй иргэнийхээ талаар мэдээлэл цуглуулж өгөхийг хүсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ