МЗХ, МОХ хамтарч ажиллана
МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МОХ-ны шинэ Ерөнхийлөгч Д.Батбаярыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр оюутан залуучуудыг нам болгож хуваахгүйгээр нэгтгэж, тэдэн рүү чиглэсэн үр дүнтэй ажлуудыг хамтран зохион байгуулах, “Авлига би авахгүй, би өгөхгүй”, “Спирт үү спорт уу” аянд 218 мянган оюутныг уриалан оролцуулахаар тохиролцжээ.
s
Мөн 2016 оны сонгуульд шинэ залуу үеийг гарч ирэхэд нь хамтарч дэмжихээр тохиролцсон бйана. Монголын Оюутны Холбоо оюутнуудыг хамгаалдаг байгууллага байсан бол одоо төлөвшил тал руу нь илүү анхаарсан үйл ажиллагаа явуулдаг байгууллага болно гэдгээ уулзалтын үеэр МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр онцолсон байна.
s
Өнөөдрийн залуучууд ирээдүйд эх орноо авч явах, үр хүүхдээ зөв замруу чиглүүлж, төлөвшүүлэх хүмүүс тул хамтарч, нэгдэж, хийж бүтээх цаг ирсэн хэмээн хоёр байгууллага хамтарч ажиллахаа болсон гэнэ.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ