Зургаан жолоочийг барьцаалжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 15.00 цагийн үед Сирийн нийслэл Дамаск хотод очихоор төлөвлөж байсан тусламжийн цувааг дээрэмдэж, зургаан жолоочийг барьцаалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. НҮБ-аас мэдээлсэнээр “Барьцаалагдсан жолооч бүгдээрээ өөр, өөр улсын иргэд” гэжээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Хэт даврагчид Германы Засгийн газраас Сирид зориулсан 300 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж болон АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас илгээсэн 150 мянган ам.долларын өртөг бүхий эм, тариаг дээрэмдсэн” гэж хэлжээ. Германы тусламжийн цувааг дээрэмдсний дараа тус улсын Канцлер Ангила Маркель дургүйцлээ илэрхийлсэн байна. Тэрбээр энэ долоо хоногтоо багтааж, иргэний дайны улмаас хохирсон иргэдэд тусламж үзүүлэхээ амлажээ. Өнгөрсөн долоо хоногт Австралийн Брисбэн хотноо зохион байгууллагдсан “Их 20”-ийн уулзалтын үеэр НҮБ Сирид 6.1 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн юм.


Б.Дэлгэрцэцэг



СЭТГЭГДЭЛ БИЧИХ

evropiin hun am shingerch ogogh ni de:
vanga nostradamus nar laluud evropiig nuhna gsen ingeed ehellee de
2014-11-18
isis thugs:
teneguud oorsdoo yah iim zamaar yavuulj baigaa yum shal hudlaa isis-iig demjeed baigaa yum bishuu
2014-11-18