АНУ-д эмчүүлж байсан эмч эболагаар нас барав
Баруун Африкийн Сьерра Леонд ажиллаж байхдаа эбола
вирусын халдвар авч улмаар АНУ-д эмчлүүлж байсан эмч Мартин Салиа нас барсан
тухай “www.wusa9.com” мэдээллээ. Эмчийг
өнгөрсөн бямба гаригт АНУ-д авчирч эмчилгээ хийж эхэлсэн ч өчигдөр 11.00 цагийн
үед амьсгал хураасан байна. “Салиаг АНУ-д авчрах үед түүний биеэр улаан зүйл туурч,
их хэмжээний жин алдсан байсан” гэж АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Тэрээр Сьерра Леон улсын нийслэл Фритаун хотын эмнэлэгт ерөнхий мэс заслын эмчээр ажиллаж байсан бөгөөд АНУ-д эмчилгээ хийлгэж байхдаа нас барсан хоёр дахь хүн юм. Өнгөрсөн сард АНУ-ын иргэн Эрик Данкан Либери улсад зорчоод ирэхдээ халдвар авсан нь илэрсэн бөгөөд тэрээр хоёр долоо хоногийн дараа нас барсан билээ.
Мартин Салиа амиа алдсан гэх мэдээлэл нийтэд цацагдсны дараа Сьерра Леон улсын Ерөнхийлөгч Эрнест Бай Корома эмчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж “Таны гавьяаг хойч үе минь мартах учиргүй” гэж хэлжээ. Эболагаар өчигдөр тус улсад хоёр хүн амиа алдаж, 19 хүн шинээр халдвар авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ