Уилл Смитийн хүүхдүүд сургуульд явдаггүй
Холливуудын нэрт жүжигчин Уилл Смит болон Жада Пинкетийн хүүхдүүд сургуульд явдаггүй гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хосуудын хүүхдүүд болох 16 настай Жейден Смит, 14 настай Уиллоу Смит нар ирэх сар худалдаанд гарах “T Magazine” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, сонирхолтой ярилцлага өгчээ. Жейден Смит ярилцлага өгөх үеэрээ “Бид хоёр 2012 оноос эхэлж сургуульд яваагүй. Тиймээс хэрхэн хариулахаа мэдэхгүй байна. Би аавынхаа тусламжтай урлагт хөл тавьсан. Тэгэхдээ би өөрийнхөө чадвараар олонд танигдсан. Би өөрийгөө хангалттай чадвартай гэж боддог учир урлагийн сургуульд явдаггүй юм” гэж хэлжээ. Харин Уиллоу Смит “Би өөрийнхөө хүсэлтээр сургуулиас гарсан. Энэ явдлаас болж би найзуудгүй болсон. Би аавдаа дараа амласан. Ирэх жилээс сургуульдаа буцаж явна” гэсэн байна.
п
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ