Калкин: Би амьд байгаа

img

“Гэртээ ганцаараа” киноны од жүжигчин Маколей Калкин амиа алдсан хэмээн хоёр долоо хоногийн өмнөөс олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан юм. Түүний найзууд твиттер, инстаграмдаа “Маколей Калкин үхчихлээ” хэмээн бичиж, олныг төөрөгдүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дараа жүжигчний фэнүүд Калкиний гэрийн гадна цэцэг, чихмэл зэрэг дурсгалын зүйлс байршуулж, эмгэнэл илэрхийлсэн юм. Харин жүжигчин залуу “Тэнэг амьтад. Би амьд байна” хэмээн жиргэсэн билээ. Тус жиргээний дараа тэрбээр олны өмнө гараагүй юм. Тэгвэл 34 настай Калкин өчигдөр Лос Анжелес хотын “El Rey” театр жүжиг үзэхээр явж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Би амьд байгаа биз дээ. Та нарт өөр юу хэрэгтэй юм. Намайг тайван орхи” гэж хэлжээ.

р

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мөнхчимэг:
хахаха түүнийг амьд гэж хэлээ биздээ
2014-12-06