Бекхэм сүлд модны гэрэл асаав

img

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм өнгөрсөн онд худалдаанд гаргасан “Зүгээр л Дэвид Бекхэм” номныхоо сурталчилгаар өчигдөр Сингапурт ирсэн байна. Түүнийг олон мянган фэн нь хүлээн авахаас гадна тус улсын Соёлын сайд Лу Шиан Бекхэмд татгалзахын аргагүй санал тавьжээ. Сайд түүнд төв талбайд байрлах 30 метрийн өндөртэй зул сарын сүлд модны гэрлийг асаахыг хүсчээ.  


Сүлд модны гэрэл ассан өдрөөс тус улсад баярын сар эхэлдэг аж. Энэхүү сүлд модны гэрлийг энэ сарын 25-нд албан ёсоор асаах байсан ч Бекхэмийн гэнэтийн айлчлалаас болж урагшилсан тухай сайд Лу Шиан “AFP”агентлагт ярьжээ. Тэрбээр “Төв талбайд байрлах сүлд модны гэрлийг Сингапурын баатрууд л асаадаг. Энэ жил бид агуу Дэвид Бекхэмийг сонголоо” гэсэн байна.


Тус сүлд модны гацуур нь 20 мянган ам.долларын үнэтэй бол зөвхөн гэрлэн чимэглэл болон тоглоом нь 50 сая ам.долларын үнэтэй гэнэ.  


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ