
Их Британийн хатан хаан II Элизабет ирэх сарын 25 буюу зул сарын баярын үеэр угсаа залгамжлах ханхүүдээ эрх мэдлээ шилжүүлэн өгөхөөр төлөвлөжээ. 88 настай II Элизабет хаан ширээгээ ууган ач, ханхүү Уильям болон түүний гэргий Кейт Миддлтон нарт өгөхийг хүсч буй. Албан ёсоор бол хатан хаан ууган хүү Чарльзид хааны титмээ шилжүүлэн өгөх ёстой ч тэрбээр уламжлалаас татгалзаж магадгүй гэж “www.dailymail.co.uk” мэдээлэв. Энэхүү мэдээллийг Букингемийн ордноос батлаагүй ч нэрээ нууцалсан ордны ажилчид хэлжээ. Тэрбээр ордны удирдлагууд ирэх сард болох хаан титэм шилжүүлэх ёслолд хэдийнээ бэлдэж эхэлсэн. Мөн ханхүү Уильям төр удирдах хичээлийг бие даан судалж байгаа гэжээ. Өнгөрсөн долоо хоногт хатан хааны зөвлөлийнхөн болон Ерөнхий сайд Дэвид Камерон II Элизабетийн шийдвэрийг дэмжсэн байна.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ