Карла Бруни 150 мянган ам.доллар хандивлав
Францын экс Ерөнхийлөгч Николья Саркозигийн эхнэр Карла Бруни Саркози Баруун Африкт хурдацтай тархаж буй эбола вирусын эсрэг нэгдэж, хувиасаа мөнгө хандивласан байна. Тэрбээр 150 мянган ам.долларыг итгэмжилсэн төлөөлөгчөөрөө дамжуулж, ДЭМБ-д хандивласан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Карла Бруни “Олон мянган хүнийг үхэлд хүргэж буй эбола вирусыг дарах, халдвар авсан хүмүүсийг хурдан эмчлэх бэлдмэл хурдан гаргаасай. Үнэхээр олон улсыг энэ вирус түгшээж байна. Франц улсын бүх иргэн эболаг зогсоохын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй” гэж хэлжээ. Тэрбээр мөн ард түмнээ эболатай тэмцэхийг уриалж, мөнгөн хуримтлал үүсгэж ДЭМБ-д хандивлахыг хүсчээ.
б
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ