Өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг баталсан билээ. Дэд хөтөлбөрт тусгаснаар, нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээ, үнэ тарифын системийг боловсронгуй болгох, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх, парк шинэчлэх ажлыг явуулах ёстой аж.
Саяхан парк шинэчлэх зорилгоор Нийслэлийн тээврийн 20 тэрбумын гурван ч тендер зарласан аж. Тендер зарлахаас хэд хоногийн өмнө Беларусийн консул Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, “Нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа” гэдгээ илэрхийлсэн байна..
Энхтайваны өргөн чөлөөгөөр явуулах 20 ширхэг залгаа автобус нийлүүлэх тендер зарлагдахад Беларусийн компани тендерт материалаа өгсөн байна. Тус улсын компаниас гадна Хьюндай, Исизү гэх нэр хүндтэй гурван компани бас материалаа өгсөн аж. Беларусийн компани өөрийн улсын “Бело банк”-аар банкны баталгаагаа гаргуулсан аж
Монголд үйл ажиллагаа явуулдаггүй X тайлантай, тендерийн хуулийг бариад явахад ялагдах магадлалтай. Тус компани тендерт шалгарлаа гэхэд Беларусаас хоёр автобус нийлүүлсэн юм шиг ар араасаа залгаа гармошкитой автобус 20-ыг авчирна. Энгийнээр бодоход, тив алгасч тээвэрлэх учраас тээврийн, татвар, сэлбэг хэрэгслийн зардлаас авахуулаад өчнөөн зардал дагаж гарна.
Гэтэл нийслэлийн Засаг даргын орлогч нарын нэг нь Э.Бат-Үүл даргын нэрийг барьж Беларусийн компанийг тендерт ялуулах арга сүвэгчилж, анхнаасаа Консултай нь тохирсон. Шалгаруул гэсэн” хэмээн ярьж, хуулиараа явах худалдан авах ажиллагаанд будлиан үүсгэж яваа сурагтай.
Тиймээс Э.Бат-Үүл даргад “Орлогч чинь нийтийн тээврийн тендерт таны нэрийг барьж будлиантуулахыг завдаж байна” гэж дуулгая. Тендерийн материалыг дөнгөж хүлээн авсан, шалгаруулалт бүрэн гүйцэд дуусаагүй байхад албан тушаалаараа нөлөөлж эхэлсэн орлогчид хариуцлага хүлээлгэх ёстой.
Бид 2015 оныхоо улсын төсвийг бүсээ чангалан байж баталчихаад байгаа. Олон санг татан буулгаж, цэцэрлэг сургууль барих мөнгөө танаж, ажлын байр цомхотгон байж илүүчилсэн татвар төлөгчийн мөнгийг хууль бус авирлагчдад өгмөөргүй байна.
Хажууд Солонгос, Япон, Хятадын зах зээл ойрхон байхад Беларусаас автобус авна ч гэж юу байхав. Зам, гудамж сайхан болсон. Одоо нийслэлийн тээврийн салбараа өөд татъя.
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ