Палестиний Засгийн газрыг буруутгав
Баруун Йерусалем дахь иудейн шашны хийдрүү өчигдөр галт зэвсэгтэй хоёр этгээд дайрч, халдлага
үйлдэж, таван хүний амин хүрсэн юм. АНУ-ын Засгийн газраас мэдээлсэнээр “Амиа
алдсан таван хүний гурав нь АНУ-ын давхар иргэншилтэй байсан” гэжээ. Харин гэмт
этгээдүүдийг орон нутгийн цагдаагийнхан газар дээр нь буудаж, аюулгүй болгосон гэж
“Ройтерс” агентлаг мэдээллээ. Дээрх халдлагын дараа Израйлийн Ерөнхий сайд Бенжамин
Нетаньяху олон нийтэд хандаж, “Йерусалемийг эргүүлэн авахын төлөө тэмцэх болно”
гэсэн байна. Йерусалем дахь ариун газрын
эзэмшлийн асуудлаас болж, тус бүс нутагт сүүлийн хэдэн сарын хугацаанд бослого,
жагсаал байнга гарах болсон юм. Энэхүү газрыг Израйль болон Палестиний Засгийн
газар аль аль нь өөрийн эзэмшил хэмээн мэдэгддэг билээ. Энэхүү халдлага сүүлийн
хагас жилийн хугацаанд гарсан хамгийн ноцтой үйл явдал гэж Бенжамин Нетаньяху онцолжээ.
Тэрбээр мэдэгдлийнхээ төгсгөлд “Халдага үйлдсэн гэмт этгээдүүд Палестин иргэд. Энэ
халдлага санаатайгаар зохион байгуулсан хэрэг” хэмээгээд Палестиний Ерөнхий
сайд Исмаил Хантаас тайлбар шаардсан байна. Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа Йерусалем
хотын гудамж талбайн харуул хамгаалалтыг улам чангатгажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ