АНУ-д огцом хүйтрэв

img

АНУ-ын 50 мужид их хэмжээний цас унасны улмаас огцом хүйтэрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэнээр Нью Йорк, Нью Жерсид цасан шуурга болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан. Зам талбай цас, мөсөнд хучигдсан учир авто осол ихээр бүртгэгдэх болсон. Орон даяар хүйтний улмаас 115 хүн эмнэлэгт хандсан.


 Мөн 48 цагийн дотор 4500 гаруй авто ослын дуудлага бүртгэгдсэн гэж Цагдаагийн газраас мэдээлэв.


Өнгөрсөн долоо хоногт Нью Жерси мужийн захирагч хүйтний улмаас цэцэрлэг, бага, дунд сургуулийн үйл ажиллагааг 10 хоногийн хугацаанд зогсоосон юм.  Тэрбээр шаардлагатай гэж үзвэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дахин 10 хоног сунгаж магадгүй гэжээ.  Өнгөрсөн жил АНУ-д их хүйтний улмаас хоёр хүн амиа алдаж, улсад 500 сая ам.долларын хохирол учирсан юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ану-д цас орж хүйтрэх нь бидэнд хамаа юун
2014-11-20
алибаба:
оросууд нууц зэвсгээ ашиглаж цаг агаарт нөлөөлсөн баж болзошгүй.
2014-11-20
mongol:
hahahahhahah zarim haluun mujuudaar bas tsas oruulchih yum bna l da manai serguulchid
2014-11-20