Гондурас улсын мисс амиа алджээ

img

Ирэх сарын 9-нд Их Британийн нийслэл Лондон хотод зохион байгуулагдах “Дэлхийн мисс 2014”-д эх орноо төлөөлөн оролцох Гондурас улсын гоо бүсгүй 19 настай Мариа Хосе Алварадо өнгөрсөн долоо хоногийн эхээр эгчийнхээ хамт сураггүй алга болсон юм. Тэгвэл цагдаагийнхан Мариа болон эгчийнх нь цогцсыг өчигдөр 20.00 цагийн үед олсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хоёр бүсгүйн цогцсыг Санта Барбара хотын баруун хэсэгт орших голоос олжээ. Цагдаа нар энэ хэрэгт холбоотой хоёр хүнийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Энэхүү хэрэгт мисс Мариагийн эгч 23 настай Софиа Тринидадын найз залууг холбоотой хэмээн таамаглаж, эрэн сурвалжиж эхэлсэн байна. Дэлхийн миссийн холбооны удирдлагууд амиа алдсан Гондурас улсын мисс Мариа Хосе Алварадогийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, гэмт хэрэгтэнг тэмцээнээс өмнө барихыг тус улсын цагдаа нараас хүсчээ. Тус холбооны орлогч захирал Сесилиа Песк  твиттертээ “Гоо бүсгүйн үхэл дэлхийг цочирдууллаа” хэмээн жиргэжээ. 

   Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
transjender missvvdiig alah heregtei
2014-11-20
zochin:
ushu bogs judogoos umnu biye herhen avch yavah, hentei haana yavhav? yund ochihov? ayul tohioldoh ersdeltei ved bu*d yaj sejig medeelel uguh ve zereg bvh bolomjiig hvn bvr bodoh heregtei! dvsgvichvvd mimi bvv aaligvit !!! erchvvd mini hetervvlej bvv sogtuur! !! bvv ongirch huur! ! daruu uhaantai hvleetstei baitsgaa
2014-11-20
нөхөр , аав , ээжүүдэд:
мисс болон сайхан эмэгтэйчүүдийг биеээ хамгаалах сургалтанд суулгаж сургах хэрэгтэй шүү . ушу, бокс . жүдо , гэх мэт
2014-11-20
irgen:
gondurast hun amid yvah batalgaa bhgui uls shuu deee.
2014-11-20