Галт зэвсэгтэй төстэй тоглоом зарахгүй
АНУ-ын Соёлын яам энэ жилээс зул сарын баяраар эцэг, эхчүүдийг хүүхдэдээ хүчирхийллийг өдөөн турхирах тоглоом бэлэглэх, худалдан авч өгөхгүй байхыг уриалсан тухай “abcnews.go.com” мэдээллээ. Яам АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг 10 гаруй тоглоомын үйлдвэрт гэнэтийн шалгалт явуулахад бага насны хүүхдэд буруу үлгэр дуурайлал үзүүлэх буу, усан буу, чавх, лантуу, хутга, пуужин, гав, нум сум зэрэг сэтгэхүйд нөлөөлөх тоглоомуудыг ихээр үйлдвэрлэдэг нь тогтоогджээ. Тиймээс яамны удирдлагууд 4-13 настай хөвгүүдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөх тоглоомыг худалдан авч өгөхгүй байхыг эцэг эхчүүдэд уриалж, хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлэх мөн галт зэвсэгтэй төстэй тоглоомыг зул сарын баяраар худалдаалахыг хориглож магадгүй гэв.
а
Энэ онд 13 настай Боб гэх хүү сургуульдаа галт зэвсэгтэй ирж, найзынхаа аминд хүрсэн юм. Тэрбээр аавынхаа жинхэнэ бууг өөрийнхөө тоглоомон буутай андуурч, санамсаргүйгээр найзынхаа аминд хүрсэн гэж цагдаагийнханд ярьжээ. Дээрх хэргийн дараа тус улсын Соёлын яам хүүхдийн сэтгэхүйд нөлөөлөх буу, зэвсэг үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд хяналт тогтоож эхэлсэн билээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ