Эбола дэгдсэн орнуудад айлчлахыг хүсэв

img

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям Баруун Африкт хурдацтай тархаж буй эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр эбола дэгдсэн бүс нутгуудад айлчлах хүсэлтээ гаргасан ч татгалзсан хариу авчээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ханхүү эбола дэгдсэн Гвиней, Либери, Сьерра-Леон улсын удирдлагуудад хандаж, айлчлал хийх хүсэлтээ гаргасан аж. Эбола дэгдсэн өдрөөс эхлэн дээрх улсууд жуулчин хүлээн авахаас татгалзаж, хилээ тодорхойгүй хугацаагаар хаасан юм.  Ханхүү “Олон мянган хүний аминд хүрсэн эбола вирусыг зогсоохын тулд Их Британийн Засгийн газар болон Эрүүл мэндийн яам бүхий л чадлаараа ажиллаж байна. Олон улстай нэг баг болон ажиллаж буй учир үхэл таригч энэ вирус ялагдал хүлээх болно. Эболагийн улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Мөн хатан хаан II Элизабет энэ асуудал дээр ихээхэн ач холбогдол өгч буй” гэж хэлжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ