Мурсиг цаазалж магадгүй

img

Египетийн экс Ерөнхийлөгч “Лалын ахан дүүс” хөдөлгөөний дэд тэргүүн Мухаммед Мурсиг цаазаар авч магадгүй гэж “www.vesti.ru” мэдээллээ. Тус улсын прокурорын газраас мэдээлснээр “Мурси төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа зөвшөөрөлгүйгээр улсын нууцын зэрэглэлтэй материал хил давуулсан нь нотлогдсон.  Тиймээс Мурсид ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялыг оноож магадгүй. Энэ хэрэгтэй холбоотойгоор “Лалын ахан дүүс” хөдөлгөөний 34 гишүүнийг баривчилж, мэдүүлэг авч эхэлсэн” гэжээ. Прокурор Эмад эль-Шарави ярихдаа “Мухаммед Мурси төрийн тэргүүний албан тушаалыг хашиж байхдаа улсын нууцын зэрэглэлтэй баримтуудыг гадаадын тагнуулуудад өгч, хариуд нь өндөр шан харамж авдаг байсан нь мөрдлөгийн явцад илэрсэн. Тэрбээр 2011 онд нийслэл Каир хотноо болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийнханд галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрч, олон хүний аминд хүрсэн” гэсэн байна.  Мурсиг өнгөрсөн оны долоодугаар сарын 3-нд Ерөнхийлөгчийн суудлаас нь түлхэн унагаасан билээ. Энэхүү үйл явдлын дараа армийнхан Засгийн эрхийг авч, генерал Абдул Фаттах аль Сиси Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ