Франц залуу хэт даврагч болжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд Франц улсын иргэн гишүүнээр элссэн гэж тус улсын ЦЕГ-аас мэдээлэв. Өдгөө 22 настай Мишель Дос Сантос гэх франц залуу  энэ долоо хоногийн эхээр амиа алдсан АНУ-ын иргэн Питер Кэссиг цаазалсан байна. Францын талаас мэдээлсэнээр “Өнгөрсөн жил Сантос Сири улсад очсон нь тогтоогдсон. Тэрбээр Сирид очсоныхоо дараа хэт даврагч болсон байх. Сантос тус бүлэглэлийн хэт даврагчид шиг нүүрээ халхлаагүй байсан учир шууд л танигдсан” гэжээ. Францын иргэнээс гадна өнгөрсөн сард 17 настай Австрали хүү хэт даврагч болсноо зарлаж, Ерөнхий сайд Тони Эбботыг заналхийлсэн удаатай. “Халифын вант улс” бүлэглэл хүчээ авч эхэлсний дараа Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон АНУ-ийн хоёр сэтгүүлчийн аминд хүрсэн хэт даврагч Британийн иргэн байж магадгүй гэсэн юм. АНУ-ын Засгийн газар иргэний дайны золиос болж буй олон зуун сири хүүхдүүд гэр бүлээ тэжээхийн тулд хэт даврагчийн замыг сонгож буйг онцолж, олон улсыг анхааралдаа авахыг уриалсан юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

barak obama:
uduuluu geed tolgoi deer irsen yum alga l bn sh dee!usa d zugeer l bn sh dee!!!naadah chin harvaas osmanii uldegdel l bn!!! jinhene france , jinhene usa irgen hezeech jihad boldoggui yum ahiin duu!!!
2014-11-23
odoo yay gehev:
kkk uuduu haysan chuluu uuriin tolgoi deeree gej. irak. sirid emh zambaraagui baidlig hen uduuluu. odoo yay gehev
2014-11-20