Пийрс Морган: Би сэтгүүлч болохоос сэтгэлзүйч биш
Ларри Кингийн залгамжлагчаар
тодорсон Их Британийн нэрт сэтгүүлч Пийрс Морганы “Ok”сэтгүүлд
өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Таны нэр хүнд холливуудын уран бүтээлчидтэй нэг түвшинд явж байгаа. Ганц ч кинонд туслах дүр бүтээгээгүй, ганц ч дуу дуулаагүй хэрнээ яаж ийм алдартай болсон юм бэ?
-Би олны танил болохын тулд хөдөлмөрлөсөн. Бусдын анхаарлыг татахын тулд хөдөлмөрлөсөн болохоос нүцгэн Лондон, Нью Йоркийн гудамжаар алхаагүй. Хөдөлмөр намайг олны танил болгоход туслалцаа үзүүлсэн. 1980 оны сүүлээр Британи гэлтгүй олон улсын сэтгүүлзүйн салбар зогсонги байдалд ороод байсан. Чи ямар ч алдартай их сургууль төгссөн бай таних танилгүйгээр ганц ч алхам цааш алхаж чадахгүй. Мөн 10 жил нэг телевизэд хүчин зүтгэж, үнэнчээ баталсан ч таних танилгүй бол эфирт хэзээ ч гарахгүй. Тийм л шударга бус систем хэвлэлийн салбарт эрхээ тогтоож байсан. Би тийм л шударга бус хэвлэлийн салбараас гараагаа эхэлсэн.
-1980-2014 оны хооронд сэтгүүлзүйн салбар хэрхэн өөрчлөгдсөн вэ?
-Би ажлын гараагаа“South London News” сониноос эхэлсэн. 1985–1988 оны хооронд Улс төрийн албанд ажиллаж байлаа Би сайн хэлж мэдэхгүй. Тэгэхдээ залуу сэтгүүлчид чадвартай л байвал өнөөдөр, маргааш хаана ч ажиллах боломжтой байна. Бидний үед чадвар чухал байсан ч танил тал илүү чухал байсан. Чиний асуултад нухацтай, бодож хариулахгүй бол асуудалд унахаар асуулт байна. Би сайтар бодох хэрэгтэй байна.
-Би гайхаж байна, Морган. Таныг иймхэн асуултад хариулж чадахгүй байгаад?
-Би сэтгүүлч болохоос сэтгэлзүйч биш.
-Та Ларри Кингтэй хэрхэн танилцсан юм бэ?
-Бид “CNN”агентлагт хамт ажиллаж байсан. Би үйлдвэрийн дадлагаа энэ эрхмийн дор хийсэн. Гэхдээ энэ тухай хэн ч мэдэхгүй.
-Та энэ ууртай эрхмийн бодлыг хэрхэн өөрчилж, дараагийн өв залгамжлагчаар нь сонгогдсон юм бэ?
-Зүгээр л хувь тавилан.
-Ингээд л болоо гэж үү?
-Тиймээ.
-Пийрс Морганыг Ларри Кингтэй харьцуулах ямар байдаг вэ?
-2000 оны эхээр намайг Ларри Кингийн залгамжлагч гэж бичих болсон. Үүнийг сонсоход сайхан байсан, миний ур чадвар тэр агуу эрхэмтэй нэг түвшинд явж байгаа гэдгээ мэдрэх. Одоо харин таалагдахгүй байгаа. Намайг нэг хүнтэй харьцуулж, адилхан харагдахыг шаардаж буй нь таалагдахгүй байна.
-Та өөрийгөө хоёр дахь Ларри Кинг гэж хэлж чадах уу?
-/Хариулахаас татгалзав/
-Та ойролцоогоор хэдэн хүнээс ярилцлага авсан бэ?
-5000 гаруй.
-Нэгийг нь онцолбол. Хэзээ ч санаанаас гардаггүй ярилцлага ч гэх юм уу?
-2008 онд Опра Унфритэй ярилцаж байсан юм. Бид цаг орчим ярилцаж, гэр бүлийн асуудлаас гадна улс төрийн асуудлаар жинхэнэ утгаар ярилцсан. Тэр үед би “Опра чи бол ярилцлагын хатан хаан. Би чамайг хүндэлж байна” гэж хэлсэн юм. Тэгтэл Опра “Би ярилцлагын хатан хаан биш ээ. Зүгээр л сайн сонсогч. Би ямар үед нь ямар асуулт асуухаа мэддэг сэтгэлзүйч” гэж хариулсан. Энэ асуултын дараа өөрийгөө ярилцлагын хааны өв залгамжлагч энэ тэр гэж хэлүүлэхээс татгалзаж эхэлсэн. Хүссэн бүхэн ярилцлага авч чаддаггүй гэдгийг Опрагаас ойлгосон.
-Таныг ижил хүйстэнтэй болзож байсан гэсэн?
-Сурвалжлага бэлдэх үүднээс эрэгтэй хүнтэй болзож байсан.
-Та хоёр үнсэлцсэн үү?
-Ямар хаашаа янзын асуулт вэ. Үгүй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ