“Sewol”-ийн эзэнд ял оноов
Өмнөд Солонгосын Куанжу хотын шүүхээс “Sewol” хөлөг
онгоцыг эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн
гүйцэтгэх захирал Ким Хан Сикт 10 жилийн хорих ялоноосон тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Шүүхээс түүнд “Sewol” хөлгийг
далайд гарах үед ачих хэсэгт даац хэтрүүлэн ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгосон, хэргийн
газраас зугтсан, “Чонхэжин Марин” компаниас 2.6 сая ам.доллар завшсан хэрэгт буруутгасан
байна. Түүнийг өнгөрсөн тавдугаар сард Бусан хотын нэгэн сүмээс баривчилсан юм.
Өдгөө 71 настай Ким Хан Сикийн эхнэр, хүүхэд болон хамсаатнуудыг өнөөдрийг хүртэл
хайсаар байгаа юм. “Sewol” хөлөг осолдсны дараа “Чонхэжин Марин” компанийн
ерөнхийлөгч Ю Бён-Ун сураггүй алга болсон юм. Түүний цогцсыг өнгөрсөн зургаадугаар
сарын 22-нд Сөүлээс холгүй газраас олсон билээ. Өнгөрсөн сарын эхээр ерөнхийлөгчийн том хүү Ю
Дэ Гюн гэгчийг 15 жилийн ялаар шийтгэсэн юм. Тэрбээр “Чонхэжин Марин” компанийн
ерөнхийлөгчийн хүү гэх шалтгаанаар байгууллагаасаа 10 тэрбум воныг завшсан аж. Мөн
энэ сарын эхээр хөлгийн ахмад Ли Жүн Сёкийг 36 жилийн хорих ялаар шийтгэж,
багийн 15 гишүүнд 10-25 жилийн хорих ял оноосон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ