Хутгатай этгээд долоон хүний аминд хүрчээ

img

Хятадын баруун хязгаарын Бейдайхе хотын эмнэлэгт хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын улмаас эмнэлгийн гурван ажилтан болон дөрвөн хүн амиа алджээ. “Синьхуа” агентлагийн мэдээлсэнээр “Халдлага үйлдсэн этгээд 27 настай. Бейдайхе хотын иргэн. Цагдаагийнхны таамаглаж буйгаар гэмт этгээд өнгөрсөн дөрөвдүгээр сард Бейдайхе хотын төвд болсон халдлагыг үйлдсэн байх. Энэхүү халдлагын улмаас гурван хүн амиа алдсан юм. Гэмт хэрэгтэн баригдаагүй бөгөөд цагдаагийнхан өнөөг хүртэл эрэн сурвалжиж байгаа” гэжээ.


Дээрх халдлагын дараа Бейдайхе хотын дарга амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. “China daily” сонинд “Амиа алдсан хүмүүсийн дунд эмнэлгийн удирдлагууд байсан. Нэг сувилагч хүндээр гэмтсэн” гэж бичжээ. Өнгөрсөн есдүгээр сарын 12-нд Гуанси Жуан мужид хутгатай этгээд халдлага үйлдэж, 33 хүний аминд хүрсэн юм.  


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
baruun zuunee medehgui erguu mal
2014-11-21
zuun baruunaa:
medehgui yumnuud setguulch hiigeedl tsowuun tsag irjdeee
2014-11-21
11111:
zurag deer chin zuun hyazgaar l bna daa delgertsetseg ee
2014-11-21
tsahar:
хятадын баруун хязгаарын бейдайхе хотын эмнэлэгт хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд халдлага үйлдсэн genee zuun bus uu
2014-11-21