Хүйтний улмаас найман хүн амиа алдав

img

Америкийн ихэнх нутгаар өнгөрөгч долоо хоногоос эхэлж огцом хүйтэрч, их хэмжээний цас орох болсон юм. Огцом хүйтэрсэн хэдхэн хоногийн дотор 8 хүн амиа алдаж, 40 гаруй хүн хөл, гараа хөлдөөжээ. Тус улсын зүүн хойд хэсэгт орсон цасны зузаан 1.5 метр, зарим газар 1.9 метр хүрсэн гэж Онцгой байдлын яамнаас мэдээлэв. Өчигдрөөс эхэлж, ихэнх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, бага насны хүүхдүүдийг гэрээс нь гаргахгүй байхыг мужийн удирдлагууд сануулжээ.


Их хэмжээний цасны улмаас аврагч, түргэн тусламж шуурхай ажиллаж чадахгүй байгаа юм. Түргэн тусламж авч чадахгүй нас барах тохиолдол цаашид ч гарч магадгүй хэмээн албаныхан анхааруулж байна. АНУ-ын 50 муж, тэр дундаа Флорида, Хавайд хүртэл хасах хэмд хүрч, хүйтэрчээ. Нью Йорк хотын Замын цагдаагийн газраас “Цас их орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа учир авто осол ихээр бүртгэгдэж байгаа. Энэ сарын 17-20 хооронд 7852 авто осол гарсан” гэж мэдээлэв.


Нью-Йорк хотын захирагч Билл де Блазио үндэсний хамгаалалтын албаны цэргүүдийг цас цэвэрлэх ажилд дайчилж, хотын иргэдийг мөн оролцохыг уриалжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хошин шог:
путин болон оросуудыг ану-д цас орсонд буруутай гэж cnn мэдэгдэв
2014-11-21