Оюутнууд цагдаагийнхантай мөргөлдөв

img

Харамсалтайгаар амиа алдсан Мехсикийн их сургуулийн 43 оюутны үхлээс болж тус улсад эмх замбааргүй байдал газар авсаар байна. Энэ сарын 10-нд цагдаа нар оюутнуудын аминд хүрсэн “Геррерос Унидос” гэх бүлэглэлийн 15 гишүүнийг баривчилсан билээ. Тэд мэдүүлгийнхээ үеэр оюутнуудын аминд хэрхэн хүрснээ хэлж, өөрсдийгөө гэм буруутай гэдгээ мэдэгдсэн юм.


Амиа алдсан оюутнуудын гэр бүл “Геррерос Унидос” бүлэглэлийн гишүүдийн цаана томоохон улстөрч байгаа хэмээж байгаа юм. Тиймээс жинхэнэ хэрэгтэнг нь барихыг Ерөнхийлөгч Энрике Пеня Ньетогоос шаардаж, Засгийн газрын байрны өмнө суулт зарлаад буй. Өчигдөр хэдэн мянган оюутан Мехико хотноо “Жинхэнэ хэрэгтэнг яг одоо илчил” гэх уриатай эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан ч эцэстээ мөргөлдөөн болон хувирчээ. Мөргөлдөөний улмаас 100 гаруй оюутан гэмтсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Амиа алдсан оюутнуудын үхлээс болж Мексикийн боловролын салбар уналтад орлоо гэж Ерөнхийлөгч онцолсон байна. Тэрбээр “Жагсаал хийж буй оюутнуудыг маш сайн ойлгож байна. Жинхэнэ хэрэгтэнг олохын тулд хууль сахиулах байгууллагынхан бүхий л чадлаараа ажиллаж байна. Тиймээс бүгдээрээ хүлээцтэй хандаж, мөрдөгчдөд итгээд үзье” гэж хэлжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

prius:
germanaas oruulj irsen europa standartiin zuw jolootoi prius zarna. utas 96156498
2014-11-21