Жое Байден Украинд ирлээ
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байдан эхнэр Жиллийн хамтаар
өчигдөр 19.00 цагийн үед Укрианы нийслэл Киев хотноо ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэднийг тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк болон
Киев хотын дарга Виталий Кличко нар угтан авчээ. Байдан Киевт ирсэн даруйдаа Батлан
хамгаалах яамны төлөөлөлтэй уулзаж Украины зүүн хязгаарт болж буй асуудлын талаар
мэдээлэл авсан аж. Тэрбээр өнөөдөр Ерөнхийлөгч Петр Порошенко болон Ерөнхий
сайд Арсений Яценюктэй уулзахаар төлөвлөсөн байна. “Уулзалтын төгсгөлд
удирдлагууд сэтгүүчдийн асуултад хариулна” гэж Порошенкогийн хэвлэлийн төлөөлөгч Чуркин
мэдэгдэв.
Киев дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас “Дэд ерөнхийлөгч Байден өнгөрөгч есдүгээр сард Минск хотноо хийсэн гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилт, шинэ Засгийн газар бүрдүүлэх үйл явц хийгээд Украин дахь авлигын асуудлыг шийдвэрлэх арга замын талаар ярилцахаар төлөвлөсөн” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ