Гондурасын гоо бүсгүйг оршуулав
Ирэх сарын 9-нд Их Британийн нийслэл Лондон хотноо зохион
байгуулагдах “Дэлхийн мисс 2014”-д эх орноо төлөөлөн оролцох Гондурас улсын гоо
бүсгүй 19 настай Мариа Хосе Алварадо өнгөрсөн долоо хоногийн эхээр эгчийнхээ
хамт сураггүй алга болсон юм. Тус улсын
цагдаа нар энэ сарын 19-20 шилжих шөнө Санта Барбара хотын баруун хэсэгт орших
голоос Мариа болон түүний эгч 23 настай Софиа Тринидадын цогцсыг олсон билээ. Мариа
болон Софиа Тринидад нарыг өнөөдөр сүүлчийн замд үдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Охидын
ээж Тереса Монзе “Яах гэж охидын минь аминд хүрсэн юм бэ. Мариа Дэлхийн мисс
тэмцээнд оролцоно хэмээн ямар их баярлаж байлаа. Охин минь мөрөөдлөө биелүүлж
чадаагүй хорвоогоос явлаа. Дэндүү их гомдолтой байна” гэж хэлжээ.
Энэхүү хэрэгт холбогдуулан гурван хүнийг баривчилсан бөгөөд тэдний дунд Софиа Тринидадын найз залуу 26 настай Плутарко Антони Руйз байгаа гэж цагдаагийн газраас мэдээлэв. Цагдаагийнхан “Тэднийг хүчирхийлсэн ул мөр олдоогүй. Охидын хоолойг нь боож аминд нь хүрсэн” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ