Хамба ламтай уулзав
Испанийн эзэн хаан Фелипегийн гэргий хатан Летизиа өчигдөр Италийн нийслэл Ром хотноо зохион байгууллагдсан Байгаль орчны өөрчлөлтийн чуулга уулзалтад оролцсон байна. Тэрбээр энэ үеэр Ромын хамба ламтан Францистэй уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Испанийн хэвлэлүүдийн дамжуулж буйгаар “Летизиа хатнаар сонгогдсныхоо дараа анх удаагаа бие даасан айлчлал хийж байна. Хатантай хамт хаан Фелипе ирээгүй. Хатны хувьд энэхүү чуулга уулзалтаар өөрийгөө ямар хүн гэдгийг олон улсад танилцуулах чухал алхам” гэжээ. Хатан хамбатантай уулзсныхаа дараа “Italy 1” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Ромын хамба ламтантай уулзсандаа баяртай байна. Та бүхнийг бурхан ивээг” хэмээн хэлжээ. Хатан ярилцлагынхаа дараа Перу улсын тэргүүн хатагтай Дона Надине Нередиатай уулзсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ