Цагаачдад боломж олгов
АНУ-д 12 сая орчим цагаач амьдардаг аж. Тэгвэл Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ цагаачлалын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж буйгаа хэлэв. Харин дээрх шийдвэрийг Конгрессын сонгуульд олонхийг саналыг авч, ялалт байгуулсан Бүгд найрамдах намын удирдлагууд эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Обама Ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглан хууль бус цагаачдын асуудлыг шийдэх талаар зарлиг гаргасан хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. Ингэснээр Обама таван сая цагаачдад Америкт оршин суух хууль ёсны эрх олгохоор болжээ. Энэхүү өөрчлөлтийн буянаар олон сая иргэн “хууль бус цагаач” нэрнээсээ салах болно гэж Обама мэдэгджээ.
Гэхдээ энэ заалт таваас доошгүй жилийн хугацаанд АНУ-д амьдарсан. Амьдарч байх хугцаандаа зөрчил гаргаагүй. АНУ-ын иргэн хүүхэдтэй эцэг эхчүүдэд хамаарах аж. Обама “Ингэснээр залуу эцэг, эхчүүд цагаач хүүхдүүдийг хамгаалж, визийн сааднаас болж тусдаа амьдарч гэр бүл салах явдлыг бууруулна” гэжээ. Мөн ногоон картны системд өөрчлөлт оруулах гэнэ. АНУ-д хууль бусаар амьдарч буй 12 сая гаруй хүн байдаг бөгөөд жил бүр 400 мянга гаруй хууль бус цагаачийг албадан гаргадаг байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ