Хью Жекмэний фэн гэв
АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын Хүүхдийн сан буюу “UNICEF”-ийн чуулга уулзалт зохион байгууллагдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү уулзалтад Холливуудын нэрт жүжигчин Хью Жекмэн эхнэр Дебора Ли болон “Битлз” хамтлагийн дуучин Жон Ленноны эхнэр Йоко Оно урилгаар оролцжээ. Жекмэн, Онотой хамт Битлзийн анхны дуу “I Want to Hold Your Hand” дуулцгааж, хүүхдийн эрх зөрчигдөж буй улс орнуудад олон улсын анхаарлаа хандуулахыг хүсчээ. Дээрх үйл явдлын дараа Оно, Хью Жекмэний тоглосон бүх киног үзсэн гэдгээ хэлж, өөрийнх нь фэн гэдгээ илэрхийлсэн байна.
1
Энэхүү уулзалтын дараа Хью Жекмэн твиттертээ “Нэг өдрийг гайхалтай өнгөрүүлэхэд минь тусалсан “UNICEF”-д баярлалаа. Хамгийн гол Она тантай уулзсандаа хязгааргүй их баярлаж байна” гэжээ. Оно “Хүүхэд бол нар гэсэн үг. Бид энэ энгийн үгийг мартахгүйгээр үргэлж санаж явбал хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй. Зарим газар хүүхдүүд хулгай хийдэг. Улс орон хүүхдэд чиглэсэн бодлого явуулбал тэд хэзээ ч хулгай хийхгүй” гэж хэлжээ. Оногийн дээрх үгийг дуучин Пол Маккартни твиттертээ бичиж “Оно чи гайхалтай хэллээ. Дэмжиж байна” гэж жиргэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ