Рианна гомдол гаргав

img

Дуучин Рианна өөртэй нь тун адилхан Андель Лара гэгчийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Би нэр хүндээ сэргээлгэхийг хүсч байна. Надтай адилхан төрхөө ашиглаж, мөнгө олсон Андель Лара гэх бүсгүй хуулийн өмнө хариуцлага хүлээх хэрэгтэй” гэж хэлжээ.

1

АНУ-ын Бостон хотод амьдардаг 22 настай Андель Лара гэх бүсгүй Рианнагийн нэрийг барьж, шөнийн цэнгээний газраар үнэгүй үйчлүүлэхээс гадна насанд хүрэгчдийн сэтгүүлд хүртэл дуучны өмнөөс нүцгэн зургаа авахуулсан байна. Тэрбээр нүцгэн зургаа авахуулсны хариуд “Night time” сэтгүүлээс 3500 доллар авчээ. Энэхүү сэтгүүл өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарсны дараа дуучны агентлаг гомдол гаргаж, Андель Лара гэгчийг шийтгэхийг хүссэн аж. Харин Андель твиттертээ “Рианнатай адилхан гэх шалтгаанаар намайг шоронд хорихыг чинь харья. “Night time” сэтгүүлд би зургаа авахуулсан болохоос Рианна биш” гэж жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zovnin:
tiim snvv.zaaval odtoi adilhan bn geed snorond hiih estoi um uu.davrah umaa
2014-11-22