Жоли кино урлагаа орхино

img

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли тун удахгүй  жүжигчний карьераа дуусгах гэж буйгаа олон нийтэд зарлажээ. Тэрбээр дүр бүтээж буй хэд хэдэн киноныхоо зураг авалтаа дуусгаад карьераа өндөрлүүлэх гэнэ. Түүний хувьд жүжигчний мэргэжлээ орхиж буй ч кино урлагийн салбараа орхихгүй гэдгээ фэнүүддээ хэлсэн аж. Учир нь жүжигчин бүсгүй найруулагчийн ажилд хүч сорихоор төлөвлөж, хэд хэдэн бүтээл дээр ажиллаад эхэлсэн аж.


Жоли ярихдаа “Би урьд өмнө нь хэзээ өөрийгөө найруулагч болно гэж бодож байгаагүй. Гэхдээ би чадна. Итгэл байна” гэжээ. Тэрбээр нөхөр Брэд Питтийн хамтаар “By the Sea” буюу “Тэнгисийн дэргэд” киноны гол дүрийг бүтээж буй. Жоли энэ киноны зохиолыг өөрөө бичиж, найруулжээ. Тус уран бүтээл ирэх оны хоёрдугаар сард нээлтээ хийх бөгөөд тэр үеэр Жоли кино урлагаа орхиж буйгаа албан ёсоор мэдэгдэхээр болжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erka:
tengisiin eregt gevel iluu dohom bhaa
2014-11-21