12 настай хүү халдлага үйлджээ

img

АНУ-ын Кливлэнд хотын оршин суугч 12 настай В гэгч өчигдөр 15.00 цагийн үед гудамжаар явж байсан 27 настай Хэн Томигийн аминд хүрч, хоёр хүн гэмтээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Оршин суугчид “Гартаа буу барьсан өсвөр насны хүү замдаа тааралдсан хүнээ буудаж байна” хэмээн 911-д дуудлага өгчээ. Дуудлагын дагуу очсон цагдаагийн ажилчид хүүгийн эсрэг нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Хүүгийн эцэг эх нь Нью Йорк хот руу явцгаасан бөгөөд тэрбээр гэртээ ганцаараа байжээ. Цагдаагийн газраас “Халдлага үйлдсэн буу хүүгийн аавынх” гэсэн байна.

1

Цагдаагийнхан хүүгээс ямар шалтгаанаар гэрээсээ буу хулгайлж, гэмгүй залуугийн аминд хүрсэн шалтгааныг нь асуухад тэрбээр “Зүгээр л хүн алах ямар байдгийг мэдэхийг хүссэн юм” гэж хариулжээ. Тэрбээр сургуульд өөрийг нь үргэлж дарамталдаг 13 болон 15 настай хоёр хүүг хороохоор төлөвлөж, аавынхаа бууг хулгайлсан гэж сэтгэл зүйчид ярьсан байна. Хүү тэднийг хороохоосоо өмнө хүний аминд хүрэхээр зэхэж, хажуугаар явж өнгөрсөн Хэн Томиг ардаас нь гурван удаа буудсан гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gee d altan us kinonii :
altan us geed yadmaghan yum hiisen gee biluu neg maanag gar eniig sain un*a huulbarlaad bgaa ter gazar chini ene sh dee
2014-11-24