Одод хэт даврагчдыг эсэргүүцэв

img

“Ice Bucket Challenge” буюу “Мөстэй дуэл” аянд нэгдэж байсан холливуудын 50 гаруй уран бүтээлч Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагааг эсэргүүцэж өөрийн твиттер, инстаграм, фэйсбүүктээ дунд хуруугаа гаргасан зургаа байршуулж эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Тус зургийн тайлбар нь “Хэт даврагчид аймхай биш юм бол багаа тайл. Чадахгүй бол дунд хуруу” гэсэн утгатай аж.  Энэхүү аянд хамгийн эхэнд дуучин Кейти Перри, Рианна нэгджээ. Хоёр уран бүтээлч дунд хуруугаа гаргасан зургаа инстаграмдаа байршуулаад “Муу хулчгарууд” гэж бичжээ.

1

Мөн Кантри дуучин Тэйлор Свифт “Дунд хуруугаа гаргасан зургаа олон нийтийн сүлжээнд байршуулах муухай ч гэлээ би хэт даврагчдын тэнэг үйлдлийг эсэргүүцэж байна. Намайг уучлаарай фэнүүдээ” хэмээн жиргээд, инстаграмдаа зургаа байршуулсан хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн Анжелина Жоли твиттертээ “Хэт даврагчдаа дунд хуруу” гэж жиргэжээ.

Энэхүү аянг 2014 оны “Оскар”-ын туслах эрэгтэй дүрийн шагналын эзэн жүжигчин Жаред Лето санаачилсан гэж “TMZ” сайт мэдээлэв.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дбльсмөб:
голливуд бол еврей нарын боолчилолыг баталгааажулах суртал ухуулгын хэрэгсэл
2014-11-23