Японд газар хөдлөлт боллоо
Японы Нагано мужид өчигдөр 6.8 магнитудын газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас 23 хүн бэртсэн гэж тус улсын Онцгой байдлыг яамнаас мэдээлэв. Японы “NHK” телевиз “Газар хөдлөлт оройн 23:00 цагт болсон. Гамшигийн бүсээс 5000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн” гэж мэдээлжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга “Нагано мужид 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдээгүй. Нагано мужийн баруун хэсгийн Хакуба тосгон газар хөдлөлтөд хамгийн их хохирол амссан” гэсэн байна.
1
Хакуба тосгоны долоон барилга эвдэрч сүйдсэн байна. Энэхүү тосгонд Касивадзаки-Каривагийн цөмийн цахилгаан станц байрладаг аж. Онцгой байдлын газраас мэдээлсэнээр өчигдөр болсон газар хөдлөлт Японы 47 мужийн 27-д нь чичирхийлэл мэдрэгдсэн гэв.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ