Кенийн хэт даврагчид 28 хүний аминд хүрэв
Кенийн хэт даврагч “Аль Шабаб” бүлэглэл нийслэл Найроби хотоос 75 км-ийн цаана байрлах Мпекетони тосгонд халдлага үйлджээ. Халдлагын үеэр 28 хүн амиа алдсан гэж тус улсын Цагдаагийн газраас мэдээлэв. Хэт даврагчид ажилчдын автобус руу гэнэт дайрч, жолоочийн аминд хүрснийхээ дараа зорчигчдыг нэг нэгээр нь буудан хороожээ. Тэд зорчигдоос коран судрын хэсгээс асуугаад мэдэхгүй байвал шууд буудаж байсан гэж азаар амьд үлдсэн зорчигч цагдаагийнханд ярьжээ. Тэрбээр хэт даврагчдын асуусан асуултыг мэдэж байсан учир амьд үлдсэн ч хөлөндөө буудуулсан байна. Цагдаагийн газраас мэдээлсэнээр “Автобусанд жолоочоос гадна 29 зорчигч байсан. Нэг зорчигч амьд үлдсэн ч хөлөндөө хүнд гэмтэл авсан. Залуугийн ярьснаар хэт даврагчид шашны дайн хүсч байгаа” гэжээ.
н
Тус улсын Ерөнхийлөгч Ухуру Кенятта “Аль Шабаб” бүлэглэлийн тэргүүн Ахмед Абди Годанег “алан хядагч” хэмээгээд толгойг нь сая доллароор үнэлсэн байна. Ерөнхийлөгч “Засгийн газар хэзээ ч хэт даврагчид болон гэмт бүлэглэлтэй хэлэлцээр хийхгүй” гэжээ.
д
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ