6000 тахиа, 2500 галууг устгажээ
Европын зарим орнуудад дэгдээд буй “H5N8” шувууны ханиадаас сэргийлэх үүднээс Их Британийн Засгийн газар шувууны мах болон өндөг экспортлохыг түр хугацаагаар зогсоосон байна. Өнгөрсөн долоо хоногт Голланд улсад шувууны ханиад бүртгэгдэж, 14 мянган тахиа, галууг устгалд оруулсан билээ. Британийн эмч, сувилагчид нийслэл Лондон хотод шувууны мах зарж борлуулдаг дэлгүүр, супермаркет болон захуудад шалгалт хийж, 100 гаруй тонн шувууны мах хураан авч, устгалд оруулсан байна. Өнгөрсөн онд тус улсад шувууны ханиад дэгдэж, хоёр хүн амиа алджээ. Мөн 6000 гаруй тахиа, 2500 галууг устгалд оруулсан аж.
х
“H5N8” ханиад Голланд, Австрали, АНУ, Энэтхэг, Хятад зэрэг хэд хэдэн оронд бүртгэгдсэн гэж ДЭМБ-аас мэдээлэв. Энэтхэгт нэг эмэгтэй шувууны ханиадаар амиа алдсан билээ.
ш
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ