Газар хөдлөлтийн улмаас 10 хүн амиа алдав

img

Энэ сарын 22-23 шилжих шөнө Хятадын Сичуань мужийн Кандин хотноо 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэхүү газар хөдлөлтийн улмаас хоёр хүн амиа алдсан гэж тус улсын Онцгой байдлын газраас мэдээлсэн билээ. Тэгвэл амиа алдсан иргэдийн тоо эрчимтэй нэмэгдэж буй гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ. Гамшигийн бүсэд ажиллаж буй аврагчид өчигдөр барилгын нурангид даруулсан долоон хүний цогцсыг олсон бол өнөөдөр 7.00 цагийн үед Кандин хотын нэгэн цэцэрлэгийн барилгын дороос 12 настай охины цогцсыг гаргаж авчээ.

1

Аврагчид газар хөдлөлтөд орон гэрээ алдсан 2500 орчим өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна. Газар хөдлөлтийн улмаас үүссэн хөрсний нурангид Хятад, Түвдийг холбосон хурдны зам эвдэрчээ. 2008 оны тавдугаар сард Сичуань мужид 7.9 магнитудын газар хөдөлснөөс 90 мянга гаруй хүн амиа алджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ