Уильям АНУ-д айлчлал хийнэ
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон гүнж Кейт Миддилтон нар ирэх сараас эхлэн АНУ-д төрийн айлчлал хийхээр болжээ. Энэхүү айлчлал 10 хоног үргэлжлэх болно гэж хатан хааны Букингемийн ордноос мэдээллэсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав. Айлчлалын үеэр ханхүү, гүнж нар АНУ-ын 20 гаруй мужид очиж, тойрон аялал хийхээр төлөвлөсөн байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-д их хэмжээний цас орж, огцом хүйтэрсэн юм. Тус улсад цаг агаар хүйтэн байгаа ч ханхүү, гүнж нар айлчлалаа хойшлуулах бодолгүй байгаагаа хатан хаан II Элизабетид мэдэгджээ.
1
Айлчлалын үеэр Уильям, Кейт нар хүү Жорж Александр Луиг дагуулан явахгүй аж. Учир нь гүнж гурван сартай жирэмсэн болохоор биедээ хэт их ачаалал өгөхийг эмч нар хориглосон байна. Аав ээж нь эзгүйд бяцхан ханхүүг өвөө Чарльз нь асрахаас болжээ. Уильям гэр бүлийнхээ хамтаар өнгөрөгч дөрөвдүгээр сард Австрали, Шинэ Зеланд улсад төрийн айлчлал хийсэн юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ