Цөмийн туршилт хийнэ гэв
Өнгөрсөн долоо хоногийн эхээр НҮБ-ын дэргэдэх Хүний эрхийн байгууллагаас Хойд Солонгост хүний эрхийг ноцтой зөрчсөн удаа дараагийн үйлдлүүдийг мөрдөн шалгах бодолтой байгаагаа мэдэгдсэн билээ. Тэгвэл НҮБ-ын мэдэгдлийн хариуд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун цөмийн туршилт хийхээ мэдэгджээ. Хойд Солонгосын Гадаад хэргийн яам АНУ-ын Засгийн газар болон Ерөнхийлөгч Барак Обамагийн шахалтын дагуу НҮБ ийм шийдвэр гаргасан хэмээн буруутгасан тухай “KCNA” агентлаг мэдээлэв. Хойд Солонгосын талаас “НҮБ-ын мэдэгдэл АНУ-ын зүгээс явуулсан өдөөн хатгалаг гэдэг нь тодорхой. Биднийг санаатайгаар өдөөн турхирч, ард түмнийг минь доромжилсон мэдэгдлийн хариуд цөмийн туршилт хийхээ мэдэгдэж байна” гэжээ. НҮБ Хойд Солонгосын удирдагчийн мэдэгдлийн хариуд Олон улсын эрүүгийн шүүхэд өгөхөө сануулсан байна.
л
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ