Австралийн сэтгүүлчийг суллаж магадгүй

img

Өнгөрсөн оны зургаадугаар сарын 23-ны өдөр Египетийн Дээд шүүх “Al-Jazeera” агентлагийн сэтгүүлч болох Петр Гресте, Мохамед Фамми нарт долоон жил, Абдулла Барер Мохамедыг 10 жил хорих ялаар шийтгэсэн бол “Лалын ахан дүүс” бүлэглэлийн 183 гишүүнд цаазаар авах ял оноосон билээ. Сэтгүүлчдийг экс Ерөнхийлөгч Муххамид Мурсигийн дэмжигч “Лалын ахан дүүс” бүлэглэлийг дэмжсэн мэдээ, нийтлэл бичсэн хэмээн буруутгасан юм. Тэгвэл ял аваад буй Автрали улсын иргэн, сэтгүүлч Петр Грестег суллаж магадгүй гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Египетийн Ерөнхийлөгч, генерал Абдель Фаттах аль-Сиси “Нэгдүгээр” сувагт өгсөн мэдэгдлийнхээ үеэр “Австралийн Засгийн газар иргэнээ суллахыг хүсч буй. Энэ тухайгаа олон ч удаа мэдэгдсэн. Тун удахгүй тус улсын удирдлагуудтай уулзах болно” гэсэн байна.  Өнөөг хүртэл сэтгүүлчийн аав Журис Гресте болон ээж Лоус Гресте нар Ерөнхийлөгч Сисигээс хүүгээ суллаж, эрх чөлөө олгохыг хүссээр байгаа билээ.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ