Х.Клинтон агуу удирдагч байж чадна
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн амралтын өдөр “ABS” агентлагийн “Hard news” нэвтрүүлэгт оролцжээ. Тэрбээр саяхан баталсан цагаачдад зориулсан хууль болон дараагийн Ерөнхийлөгчийн асуудлаар ярилцсан байна. Обама “Ардчилсан намаас нэр дэвшигчдийн дунд Төрийн тэргүүний үүргийг биелүүлж чадахаар хэд хэдэн хүн байгаа. АНУ эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох цаг нэгэнт ирлээ. Би дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд иргэний хувиар оролцож, саналаа өгөх болно. Би тэр үед Хиллари Клинтоныг сонгох болно. Энэ эмэгтэй агуу удирдагч байж чадна” гэж хэлжээ. 2008 оны сонгуульд Обама ялалт байгуулсны дараа Хиллариг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон удаатай. Харин Хиллари Клинтон өнгөрсөн онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхээ Жон Керрид шилжүүлэн өгсөн билээ. Хиллари Клинтон өнөөг хүртэл сонгуульд өрсөлдөх эсэхээ мэдэгдээгүй байна.
ө
2016 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Флорида мужийн экс захирагч Жеб Буш нэр дэвшихээ мэдэгдээд буй. Түүний аав нь АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Херберт Волкер Буш бол ах нь АНУ-ын 43 дах Ерөнхийлөгч Жорж Буш юм.
э
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ