Шумахер явах чадвараа алджээ

img

“Формула 1” тэмцээний долоон удаагийн аварга Михаил Шумахерын бие сайжирч буй талаар түүний менежер Сабина Кем Германы “RTL” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. Энэ тухай “www.washingtonpost.com” мэдээллээ. Тэрбээр “Шумахерын биеийн байдал бага багаар сайжирч байгаа. Гэхдээ бид хайртай тамирчнаа өмнөх шигээ эрч хүчтэйгээр нь харахад цаг хугацаа зарцуулах болно.  Шумахерын гэр бүлийнхэн түүний биеийн байдал сайжирч байгаад маш их талархаж, баяр хөөрөөр дүүрэн байгаа. Хамгийн гол нь түүний оюун ухаан саруул байгаа хэдий ч олон сарын турш хэвтэрт байсан учраас явах чадвараа алдсан. Энэ нь насаараа явж чадахгүй гэсэн үг биш. Тэрбээр дасгал хөдөлгөөн хийж, багшийнхаа үгэнд сайн орвол тун удахгүй өмнөх шигээ алхаж чадна” гэж хэлжээ. Энэ оны сүүлээр Шумахерын эмнэлэгт байсан хугацааг харуулсан баримтат кино нээлтээ хийх билээ. Тэрбээр гурван сарын хугацаанд ухаангүй байсан юм.

р

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

delgertsetsegt:
dandaa ug useg utga aguulgiin aldaatai deer ni dandaa demii har medeelel bichdegee bolildoo
2014-11-25
zochin:
ene bol germanii emch nariin chadvariin ur dun.
2014-11-25
unshigch:
us uuh huvitai l zaluu baijdee...ugaasaa hun yavah tsag ni boloogui l bol yamar ch nuhtsul baidalaas bosood l irdeg yum shigee,...yavah tsag ni bolson bol zuv zugeer yavj baigaad buderch unaad l yavaad uguh yum, esvel deerees ni yum unaad ch yum uu geh meteer...
2014-11-24
дэлгэрцэцэг:
монгол хэлээрээ зөв ярьж бичээд дараа нь сэтгүүлчийн ажлыг хийгээрэй, монгол хэлэнд явах чадвараа алджээ гэж хэлдэггүй. алхаж чадахгүй болжээ гэж хэлнэ дээ. махчилж орчуулж
2014-11-24
лддд:
явах биш алхах гээч ээ, мал аа!
2014-11-24