АНУ-д шар усны аюул нүүрлэв

img

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ихэнх нутгаар их хэмжээний цас орж, хүйтрээд байсан ч энэ амралтын өдрөөр огцом дулаарласан байна. Цаг агаарын огцом дулаарлаас болоод шар усны үер бууж магадгүй байгаа гэж тус Цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ. Үерийн анхааруулгыг Нью-Йорк хотын Эри, Чатакуа, Каттарагус тойрог, Мичиган мужийн Жиннеси, ба Пенсильвани мужийн Вайоминг тойргуудад явуулаад байгаа гэнэ.  Энэ сарын 19-22 өдрүүдэд Эри тойргийн Буффало хотод 214 см зузаан цас орсон нь ч удалгүй хайлсан байна. Тус хотод 200 гаруй машин шалбаагт шигдсэн тухай “www.mirror.co.uk” мэдээллээ. Тус улсын Онцгой байдлын газраас мэдээлснээр “Хүйтний улмаас улсын хэмжээнд 13 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гар, хөлөө хөлдөөсөн” гэв. Үер болж болзошгүй газрууд руу эрх баригчид резинэн завь, усны шахуурга, элстэй шуудай зэргийг явуулаад эхэлсэн гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав.

л

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ