Кимийнхэнд виз олгосонгүй
Ким Кардашиан “Кардашиныхантай хамт” реалити шоуныхаа шинэ дугаараа Энэтхэг улсад хийхээр төлөвлөсөн ч бүтээгүй байна. Энэтхэг улс Ким болон түүний эгч дүүст виз олгохоос татгалзжээ. Энэтхэгийн тал Кимд вид олгоогүй шалтгаанаа тайлбарлаагүй ч саяхан “Paper” сэтгүүлд авахуулсан түүний нүцгэн зурагтай нь холбоотой гэж “TMZ” сайт бичжээ. Кимийн гэр бүл Энэтхэгт долоо хоногийн хугацаатай амрахаар төлөвлөж байсан ч ийнхүү талаар өнгөрчээ.
1
Тэрбээр блогтоо “Ямар утгагүй шалтгаан вэ. Энэтхэг бол гайхалтай улс. Дэндүү утгагүй шалтгааны улмаас би энэ улсад нэвтэрч чадсангүй” гэж бичжээ. Ким охин Нори болон эгч, дүүгийнхээ хамтаар энэ сарын 27-ны өдрийг хүртэл Дубайд амрахаар болжээ. Тэрбээр Өмнөд Солонгос, Япон, Малайз, Сингапур улсад очиж, шоуныхаа шинэ зураг авалтаа хийж мөн амрахаар төлөвлөсөн хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч Кристан “www.dailymail.co.uk” сайтад ярьсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ