Төрсөн өдрийн аварга пицца

img

Дуучин Майли Сайрус өчигдөр 22 нас хүрсэн тухай “Hollywood Life” мэдээллээ. Тэрбээр төрсөн өдрөө Нью Йорк хотын “К” хэмээх шөнийн клубт тэмдэглэж өнгөрүүлсэн байна. Түүний төрсөн өдөрт олны танил 70 гаруй уран бүтээлч оролцжээ.

1

Майли төрсөн өдөрт нь хүрэлцэн ирсэн найзууд болон зочиддоо талархалаа илэрхийлээд шинэ найз залуу Патрик Шварценеггерээ танилцуулсан байна. Тэрбээр “Энэ сайхан залууг Патрик гэдэг. Миний найз залуу. Гайхалтай уян зөөлөн сэтгэлтэй. Үнэхээр халамжтай” гэж хэлжээ. Америкийн хэвлэлүүд “Дуучны төрсөн өдрийн баяр нэг үгээр “галзуу” болсон” гэж мэдээлжээ. “TMZ” сайт “Баярт ирсэн зочид улаан, шар, ногоон зэрэг тод өнгийн хувцас өмсч, гартаа пицца барьцгаасан байсан. Майли төрсөн өдрөөрөө бялуу бус аварга пицца идсэн” гэж бичсэн байна.

Өнгөрсөн онд дуучнаас салсан “Өлсгөлөн тоглоом” цувралын од Лиам Хемсворт твиттертээ Майлигийн зургийг байршуулаад “Сайхан баярлаарай” гэж жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ