“MH17”-ийн үлдэгдлийг зөөж дуусав

img

Малайзын агаарын тээврийн “МН17” онгоц өнгөрсөн долоодугаар сарын 12-нд Амстердамаас Куала Лампур руу нисч явахдаа Украины Грабово хотноо осолдсон билээ. Онгоцонд 280 зорчигч болон багийн 15 гишүүн зорчиж явсан бөгөөд ослын улмаас бүгд амиа алдсан юм. ““MH17” онгоцны үлдэгдэл, сэгийг дөрвөн сарын дараа зөөж дуусгалаа” гэж Европын холбооны ахлах шинжээч Александр Хааг мэдэгджээ.


Өнгөрөгч есдүгээр сараас Голланд болон Европын холбооны тусгай шинжээчид ослын газарт ажиллаж, баримт цуглуулж эхэлсэн юм. Голландын шинжээчдийн хяналт дор өнгөрсөн амралтын өдрөөс эхэлж “МН17” үлдэгдлийг Украины Харьков хотноо байрлах шинжилгээний байранд хүргэж эхэлсэн билээ. “Онгоцны сэг болон үлдэгдлийн тусламжтай ослын шалтгааныг олно” гэж Голландын Засгийн газраас мэдээлэв. Энэхүү онгоцонд Голландын 180 иргэн зорчиж явсан юм. АНУ тэргүүтэй орнууд онгоцыг Оросууд пуужингаар харвасан хэмээн харддаг билээ. Харин Оросын талаас “МН17” онгоцны осолд Украины тал буруутай гэдэг юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ