Сноуден энхтайвны шагнал хүртэв
АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын экс ажилтан Эдвард Сноуденд 2014 оны
Штутгартын энхтайвны дээд шагнал олгосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Канад улсад зохион байгуулагдсан тус арга
хэмжээнд Сноуден биечлэн оролцож чадаагүй ч онлайнаар холбогдож, талархлаа
илэрхийлсэн байна. Тэрбээр “Өчүүхэн гавьяаг минь үнэлсэн та бүхэнд талархлаа
илэрхийлмээр байна. Хүн бүхэн эрх тэгш амьдрах хэрэгтэй. Хүн бүхэн ардчилсан
чөлөөт нийгэмд хохирогч болох ёсгүй” гэж хэлжээ.
Штутгартын шагнал олгох үйл ажиллагааг “AnStifter Die” олон улсын Төрийн бус байгууллагаас 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийд энхтайван, шударга ёс, энэрэнгүй үзлийг түгээхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог шагнал аж. Өнгөрсөн жил тус шагналаар Пакистаны хүний эрхийг хамгаалагч охин Малала Юсуфзай шагнуулж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ