Экс ерөнхий сайдыг баривчилжээ

img

Португалын экс Ерөнхий сайд Хосе Сократесийг татвараа нуун дарагдуулсан хэрэгт буруутгаж, баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийнхан түүний гэр болон ажлыг өрөөг нь битүүмжилж, шалгалт явуулж эхэлжээ. Португалын Ерөнхий прокурор төв телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Ерөнхий сайдыг дөрвөн хэрэгт сэжиглэж буй” гэсэн байна. 

Ерөнхий сайдыг татвараа нуун дарагдуулсан, мөнгө угаасан мөн хээл хахууль авсан гэсэн хэрэгт буруутгаж байгаа гэнэ. Ерөнхий прокурорын мэдээлснээр “Мөрдлөгийн явцад Ерөнхий сайдтай холбоотой 60 гаруй хүнийг баривчилж мэдүүлэг авч эхэлсэн” гэжээ. Хосе Сократес 2005-2011 оны хооронд Португалын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байжээ. Тэрбээр эдийн засгийн хямралын үед улсын төсвөө танах хатуу бодлого баримталж байсан бөгөөд 2011 оны гуравдугаар сард дөрөв дэх удаагийн татвар танах бодлогоо батлуулахыг зорьсон боловч парламентаас дэмжлэг авалгүй огцорсон байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

altan tuya:
tuya tuya tuya...
2014-11-25
123456:
ялтанхуягыг барьчихсан юм уу
2014-11-25
зочин:
нөгөө а -гаа барьчихсан юм уу л гэж бодлоо ш дээ
2014-11-25
zochin:
grachigaa zub tavildaa. португалын экс ерөнхий сайд хосе сократесийг баривчилжээ geed
2014-11-25