
Их Британийн нийслэл Лондон хотноо ирэх сарын 9-нд зохион байгуулагдах
“Дэлхийн мисс 2014”-д эх орноо төлөөлөн оролцох Гондурас улсын гоо бүсгүй 19
настай Мариа Хосе Алварадо тэмцээнд орохын өмнө эгчийнхээ хамт сураггүй алга
болсон юм. Харамсалтай нь тэдний цогцсыг энэ сарын 19-20-нд шилжих шөнө Санта
Барбара хотын баруун хэсэгт орших голоос олсон билээ. Цагдаагийнхан Мариагийн
эгч Софиа Тринидадын найз залуу Плутарко Антони Руйзийг баривчлаад буй.
Энэхүү хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн оны “Дэлхийн мисс” тэмцээний ялагч,
Филиппиний гоо бүсгүй Меган Янг эмгэнэл илэрхийлсэн тухай “www.mb.com.ph”
мэдээллээ. Тэрбээр “Гондурас улсын гоо бүсгүйн үхэл намайг болон олон улсыг
шоконд орууллаа. Үнэхээр харамсалтай. Чиний гоо үзэсгэлэн, эр зориг хэзээ ч бүү
мөхөг. Гоо бүсгүй Мариа Хосе Алварадогийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна.
Эмгэнэлийг минь хүлээн авна уу” гэж хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ