Үерийн улмаас 32 хүн амиа алдав
Мороко улсын Маркеш хотод олон хоног аадар бороо орж үер буужээ. Үерийн
улмаас 32 хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болсон тухай “Ройтерс”
агентлаг мэдээллээ. Онцгой байдлын аврагчид гамшигийн бүсэд амьдарч буй 200
гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн зарим бүс нутагт хөрсний
гулгалт үүсч, 400 гаруй машин шаварт шигджээ.
Засгийн газар үер болсон нутгуудад яаралтай тусламж үзүүлж эхэлсэн байна. Мөн НҮБ болон “Улаан загалмай” нийгэмлэг тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэлжээ. Тусламжийн эхний цуваа өчигдөр Маркеш хотноо очсон. Тусламжид цэвэр ус, дулаан хөнжил, майхан, шүдэнз, лаа зэрэг багтсан гэж НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ